МОНГОЛ, СОЛОНГОС “БАГШ НАРЫН СОЛИЛЦОО”-НЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ
#10 (2024 оны 06 сарын 17- оос 2024 оны 06 сарын 24)
 
“Багш солилцоо”-ны хөтөлбөрт хамрагдан БНСУ-д ажиллаж буй багш нарын маань 10 дахь 7 хоног өнгөрлөө. Энэ 7 хоногт танхимын болон танхимын бус сургалтуудыг амжилттай зохион байгуулсны зэрэгцээ Монгол улсын иргэний үүргээ биелүүлэн БНСУ дахь Элчин сайдын яамаараа зочилж, сонгуулиа өгсөн байна.
 
📌Бага анги:
Энэ хугацаанд 1-2-р ангийн сурагчдад “Монгол ёс заншил, өв уламжлал” сэдвийн хүрээнд сонсох, наах, зурах, бүтээх үйлд тулгуурлан хөгжилтэй тоглоомын аргуудаас ашиглан зааснаас гадна “Монгол соёлын өдөрлөг”- ийг 5 өдөр тогтмол цагт амжилттай зохион байгуулсан нь хүүхдүүдэд үр өгөөжтэй, сонирхол идэвхийг өрнүүлсэн үйл ажиллагаа болов.
 
📌Дунд анги:
7-8-р ангид “Монгол орны соёл”, “Монгол гэр”, “Үндэсний тоглоом шагай” зэрэг сэдвийн хүрээнд хичээлээ зааж, хүүхдүүд идэвхтэй сайн оролцлоо. Мөн Гёонбүггүн хааны ордныг үзэж танилцав.
 
📌Ахлах анги:
“Үндэсний соёлын өв” хичээлээр Монгол, Солонгосын UNESCO - соёлын өвд бүртгэлтэй өв соёлыг танин мэдүүлж, сурагчид өөрийн орны хөгжмийн зэмсгийн онцлогийг тайлбарлаж өгсөн бол монгол багш нар морин хуурын талаар тайлбарлаж, бодитоор үзүүлж, морин хуурын хайчилбар наамлаар дурсгалын номын хавчуурга бүтээж, дурсгал болгон үлдээв.
 
✅Сурагчид хоолны соёлтой танилцаж, угсардаг Мимо монгол гэр тоглоомыг барьж сурах, өдрийн хоолондоо хуушуур хийж амтархан идлээ. “Наадам” сэдвийн хүрээнд Монголд жуулчилсан Солонгос хүмүүсийн сэтгэгдэл, тэмдэглэл, видео бичлэг дээр тулгуурлан зааж, хичээлийн төгсгөлд сурагчдын нэрийг монгол бичгээр бичиж өгсөн нь маш сонирхолтой байлаа. Мөн “Англи хэлний” дугуйлангийн сурагчидтай хамт Нидерланд улсын Элчин сайдын яамаар зочилж, тус улсын боловсролын талаарх мэдээлэл сонсож, сонирхсон асуултад хариулав.
 
✅Солонгосын үндэсний хувцас ханбуг, Монголын үндэсний хувцас дээлийн бүтэц, хийц, онцлогийг харьцуулан ярилцлаа. Мөн Монгол угсаатнуудын үндэсний хувцасны тодорхой ялгааг тайлбарлаж, сурагчид өгөгдсөн хүүхдийн дүрс дээр ханбуг болон дээлийг зурж загварчлал гаргалаа.
 
✅Сурагчид монгол дээлээс гадна угсаатнуудын нарийн хийцтэй хувцсыг зурж, чимэн, загвар бүтээлээ. Yeongju сургууль нь “Солонгос соёлтой танилцах өдөр”-ийг зохион байгуулж тус хот дахь соёл, амралтын хүрээлэнтэй танилцав. Энэ нь
1. Үндэсний будааны боов хийх аргыг танилцуулах, хийх хэсэг
2. Уламжлалт цайны ёслолд оролцох, суралцах хэсэг
3. Үндэсний хувцас хэрэглэлийн утга учрыг илэрхийлсэн музейн хэсэг
4. Цаас гаргаж авах уламжлалт арга, цаасан урлалын хэсэгтэй бөгөөд биеэр туршин хийх, оролцох үйл ажиллагаатай байгаа нь сонирхолтой байсан төдийгүй түүх соёлоо хадгалж авч үлдэх, хайрлах, өвлүүлэх, бусдад сурталчлах чухал үйл
ажиллагаа байсныг онцлон дүгнэмээр байна.
 
Ажил аялал үргэлжилсээр, суралцсаар...
Төстэй мэдээ