МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
“ДЭЛХИЙН УР ЧАДВАР"-ын тэмцээн 2024 оны 09 дүгээр сарын 10-аас 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Бүгд найрамдах Франц улсад зохион байгуулагдана. Тус тэмцээнд 22 хүртэлх насны 65 орны үндэсний ялагч, шилдэг 1500 залуус 59 мэргэжлийн төрлөөр өрсөлдөх юм. Монгол улсын үндэсний ялагч болох Мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчид МУЖААН, ӨРӨГ УГСРАГЧ, ТОГООЧ, ГАГНУУР, ЦАХИЛГААН, САНТЕХНИКЧ, CNC ТОКАРЬ мэргэжлийн төрлөөр үе тэнгийн залуустай өрсөлдөхөөр бэлтгэл хангаж байна.
 
Боловсролын ерөнхий газар, түншлэгч байгууллага, сургалтын байгууллагуудтай хамтран Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдын бэлтгэл, нэгдсэн зохион байгуулалтыг ханган ажиллаж байна. Тус бэлтгэл үйл ажиллагаатай холбоотой Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдод сэтгэл зүйн сургалт зохион байгуулах, зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой мэргэжлийн сэтгэл зүйчид хүсэлтээ ирүүлнэ үү.
 
📌 Тавигдах шаардлага:
1.Сэтгэл судлалын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
2.Тэмцээн уралдааны сэтгэл зүйн бэлтгэл, стресс даван туулах, сэтгэл хөдлөлөө удирдах, өөртөө итгэх, төвлөрөх гэх мэт ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
📌 Холбогдох мэдээллийг tvet@agency.edu.mn э-мэйл хаягаар 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авна. 
Төстэй мэдээ