Гэтэл, хүний мөн чанар бол түүний хүүхэд нас нь байдаг. Хүүхэд насаа сайн сайхан дурсамжаар дүүрэн өнгөрүүлж чадаагүй хүүхэд аз жаргалтай байх нь ховор байдаг. Иймд, аав ээжүүдийн хамгийн чухал үүрэг бол үр хүүхдүүддээ хүүхэд насаа хамгийн сайхнаар өнгөрүүлэх боломж олгох явдал байдаг. Тэгэхээр хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой, хүсэл мөрөөдөлтэй байдгийг нь ойлгож:
☝Хүүхдээ сайн ажигла. Юу хүсэж байна, ямар зүйлд дурлаж, сонирхож байна, хэнтэй нөхөрлөж байна, хэнтэй хамт цагийг өнгөрүүлж, хэнтэй хамт тоглохыг нь хүсэж байгааг анхаарах
☝Өөрөө бага ч гэсэн цаг гаргаж хамт байх, хамт тоглох, хүсэж байгаа зүйлийг нь хамт хийх
☝Өөрийнх нь хүндэлдэг найз нөхдийг нь ойлгож хүндлэх, найз нөхөдтэй нь танилцах, тэднийг нээлттэй нууж зовох зүйлгүй болгож аль алиныг нь тайван байлгах хэрэгтэй.
☝Боломжгүй зүйлийг тайвширсан хойно нь тайлбарлаж өгөх, өөр боломжит хувилбар, гарцыг хамтдаа ярилцаж шийдэх, өөрийнх нь санаа бодлыг тусгаж байгаа гэдгээ бас ойлгуулах
☝Өөрөө хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх
☝Үнэнч шударга байх, хэлсэндээ хүрэх
☝Өөрт нь итгэл үзүүлж байгаагаа ойлгуулж өөрөө хүүхдээ сонсдог байх нь хамгийн чухал юм.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ талаар юуг мэдэх нь чухал вэ?
?Хүүхдийнхээ өсөлт бойжилт, өөрчлөлтүүдийн талаар мэдлэгтэй байх
?Хүүхэд чинь юуг илүү чухалд үзэж байна, сэтгэлдээ эмзэглэж явдаг асуудал байна уу гэдгийг мэдэх
?Бодож ярьж байгааг нь тэвчээртэй сонсох
?Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг нь дэмжиж, урам өгч, магтаж итгэл үзүүлэх
?Мэдээллийн хэрэгслийг зөв ашиглаж сурахыг зааж өгөх. Телевизийн ямар суваг үзэх, компьютерын ямар тоглоом сонгох талаар илэн далангүй ярилцаж, ямар хөгжим сонсож, ямар сэтгүүл үзэж байгааг нь хянаж анхаарлаа хандуулах
?Уурлаж уцаарласан үед нь зүгээр орхиж, дараа нь ухааруулж учирлаж ярилцах
?Найзалж нөхөрлөж байгаа хүнийг нь мэддэг байх, хүүхдэд тань эерэгээр нөлөөлж байна уу, сөргөөр нөлөөлж байна уу гэдгийг анхаарах, аль болох зөв, эерэгээр нөлөөлөх хүмүүстэй нөхөрлөхийн давуу талыг ойлгуулах, найз нөхдийнх нь эцэг эхтэй холбоотой байх
?Шийдвэрлэж чадахгүй асуудалтай нь хамт байж санаа тавьж өөрийн саналаа хэлж өөрийг нь дэмжих
Ер нь хүнд 2 том асуудал байдаг:
1. Жаахан байгаад том хүн болох
2. Насанд хүрснээс хойш хүн байх явдал
Хүн болоход өөрөөс нь хамаарах зүйл их, орчноос, гэр бүлийн хүмүүс, амьдрал ахуйгаас нөлөөлөх хүчин зүйл байна. Энэ хоёр хүчин зүйл зөв хүн болох үндэс нь эрт дээр үеэс "Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал", "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэсэн зүйр үг хүн болохын ноён нурууг зааж байсан хүмүүжил байсан. Тэгэхээр, бид үр хүүхдээ хүсэл тэмүүлэлтэй, хөгжих бүх боломж бололцоог нь өөрт нь ойлгуулж юу хүсэж, юу хиймээр байгаа сонирхлоор нь өөрийнх нь сонголтыг чөлөөтэй байлгаснаар хүүхэд насыг нь дурсамжтай өсөх боломжийг нь олгож чадна.
Энэ бүхнийг анхаарч ажиллахаас гадна төрсөн өдөр, гэр бүлийн баяр, өөрийнх нь гаргасан амжилт, бусдад тусалсан сайн үйлдэл, найз нөхдийг нь хүндэтгэн урих, урамшуулах зэрэг тэмдэглэлт үйл явдлуудыг насан туршид нь дурсагдаж өөрөө тэр сайхан дурсамжаа амьдралдаа давтаж уламжлал болгон үргэлжилтэл тэдний сэтгэлд үлдээх нь тэдний хувьд аз жаргал нь байх болно.
Энэ хүрээд цуврал нийтлэл маань түр завсарлаж байна. Миний бие 3 дугаар сараас эхлэн та бүхэндээ теле хичээл явагдаж эцэг эхчүүд, багш нар хүүхэдтэйгээ хамт хичээллэж байгаа энэ цаг үед багш, эцэг эхчүүдэд гарын авлага болох үүднээс хүүхэдтэй ажиллах талаар бичсэн олон судалгааны материал, нийтлэл уншиж судлан нийт 9 нийтлэл хүргэлээ. Хамт байсан та бүхэндээ баярлалаа?
Та нарт сайн сайхан бүхнийг хүсье!
Хүндэтгэсэн: Ж.Болормаа
/Үргэлжлэл 2020 оны 10 дугаар сард/