Анги удирдсан багшийн цагийг мягмар гараг бүрийн 1 дүгээр цаг дээр зохион байгуулж байна
Энэ цаг дээр 6-12 дугаар ангийн 11.655 сурагчдад нэгэн зэрэг эрүүл мэндийн боловсрол, сэтгэл зүйн боловсрол, хууль эрх зүйн боловсрол, хүмүүжил төлөвшил дадал олгох зорилго бүхий мэргэжлийн байгууллагуудаас бэлдсэн хичээлийг анги удирдсан багш нар орж байна. Анги удирдсан багш нар тухайн сэдвийн хүрээнд оюуны зураглал хийж, мэтгэлцээн, хэлэлцүүлгийн аргаар зохион байгуулж байгаа нь сурагчдын сонирхлыг ихэд татаж байна. Анги удирдсан багшийн цагийн хичээл 2-р улиралд 7 удаа, 3-р улиралд 9 удаа ороод байна.
Төстэй мэдээ