Эрүүл мэндийн боловсролын танхимыг 29, 116 дугаар сургуульд байгуулна
НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар сургуулиудад тусгай хэрэгцээт суралцагчдын хөгжил, боловсролд дэмжлэг үзүүлэх “Эрүүл мэндийн боловсролын танхим” байгуулна.
Тус танхимыг байгуулахад БШУ-ны сайдын зөвлөх Б.Юмжирдулам болон Д.Гэрэл нар зөвлөн тусалж, хамтран ажиллана. БШУ-ны сайдын зөвлөхүүдийг өнөөдөр Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, хэлтсийн дарга Б.Мөнхзаяа нар хүлээн авч уулзлаа.
Суралцагчдын хөгжих, ялгаатай хэрэгцээнд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулах, багш нарт хувь хүний хөгжлийг дэмжих арга зүйн мэдлэг олгох чиглэлээр хоёр зөвлөхтэй гэрээ байгуулан ажиллана.
Зөвлөхүүд харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн хүрээлцээгүй байдал мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээгүй байдлыг хөндөж энэ чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Төстэй мэдээ